Яагаад PicoSure бидний шилдэг сонголт вэ?
Шивээсэндээ сэтгэл хангалуун бус байх нь олон хүнд тохиолддог. Манай төвийн хэрэглэдэг PicoSure лазер нь шивээсний асуудалд шилдэг шийдэл болдог билээ.
Picosure технологитой лазер нь Q‑switched лазераас хэд дахин илүү хурдан бөгөөд богино импульстай тул таны шивээсийг илүү цэвэр, хурдан арилгах боломжтой.
Гол онцлогууд:
Пикосекунд буюу маш өчүүхэн хэмжээтэй импульс нь шивээсний будгийг нано хэмжээтэй жижиг хэсгүүдэд хувааж, бие махбодод гадагшлуулахад хялбар болгодог.
Өнгө агшин зуур багасах, Q‑switched-тэй харьцуулахад 30‑50% хурдан арилгах чадамжтай.
Сорви, үрэвсэл бага тул эдгэрэлт хурдан.
PicoSure бол таны арьсыг хамгийн бага гэмтээлээр, хамгийн цэвэрхэн арилгах технологи. Харьцангүй хурдан, үр дүнтэй — энэ нь бидний хамгийн хүчирхэг сонголт.